• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / “Байгалийн нөөцийн менежмент / ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна.
13 05

“Байгалийн нөөцийн менежмент / ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-05-13 03:49:29

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ / НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

Огноо : 2020/05/12

 

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд бүс нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, бэлчээр, ойн тогтвортой менежментийг төслийн газар нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, байгаль орчны менежментийн үйл ажиллагааг удирдлагаар хангахын зэрэгцээ хяналт шинжилгээ, үнэлгээний ажил үүргийг гүйцэтгэн төслийн зорилтууд, шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах “Байгалийн нөөцийн менежмент / ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна.

 

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ensure.mn хаягаас, ажлын даалгаврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mne.mn/?p=10830 холбоосоор авч болно.

 

Ажил гүйцэтгэгчид тавих шаардлага:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Биологич, экологич, байгалийн нөөцийн менежмент, ой зүйч мэргэжилтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх; /төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/
  • Байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, ногоон хөгжил, ойн аж ахуйн чиглэлээр ажилласан туршлагатай байх; /Биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээ, түүний санхүүжилтийн механизмын талаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно/
  • Олон улсын байгууллага, хандивлагч, донорын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Статистикийн шинжилгээний нэг буюу хэд хэдэн програм хангамж, мэдээллийн сан, удирдлагын мэдээллийн систем ашиглан ажиллаж байсан бодит туршлагатай (STATA, SPSS, SAS, Microsoft Access, Microsoft Excel г.м) байх.

 

Сонирхсон хүмүүс доорх бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийн доорх хаягаар 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

Бүрдүүлэх материал (Монгол хэл дээр):

  • Ажилд орох өргөдөл
  • Өөрийн товч намтар /CV/
  • Мэргэжлийн ур чадварыг тодорхойлсон диплом, сертификат болон батламжийн хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн 2 тодорхойлолт

 

Материал хүлээж авах хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Засгийн газрын 2-р байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 402а тоот.

 

Холбоо барих утас: 51-261726

 

Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчидтой эргэн холбогдож ажлын ярилцлагад урина.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая